Монгол Залуус Клуб

Website Kontaktieren Sie die Organisation

Монгол Залуус Клуб Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Монгол Залуус Клуб, Münster.

𝕤𝕚𝕟𝕔𝕖 𝟚𝟘𝟙𝟡✨
🇩🇪ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг.🤝
🎉 Арга хэмжээ | Уулзалт | Соёлын солилцоо

🇩🇪ХБНГУ-ын НРВ муж дахь Герман-Монголын Үүд нийгэмлэгийн дэргэдэх
Монгол Залуус Клуб❤️💙❤️

Монгол Залуус клубээс  2026 оны 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан   манай үйл ажиллагааны нэг онцлог нь   хэлэл...
12/11/2026

Монгол Залуус клубээс 2026 оны 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан манай үйл ажиллагааны нэг онцлог нь хэлэлцүүлэгтэй анх удаа явагдсан бөгөөд хүрэлцэн ирсэн 20 гаруй залуусд маань маш их сонирхолтой байсан гэж найдаж байна. 🙂
Ийнхүү манай -н дараагийн цуврал албан ёсоор эхэллээ. 🙂
Олон салбарын хүмүүстэйгээ хамтран хийх зорилготой. 🤩
Энэ өдрийг үр бүтээлтэй хамтдаа өнгөрүүлсэн хүн бүхэнд баярлалаа.🫶🏼
Дараагийн эвентээрээ уулзацгаая!

10/11/2026

❤️💙❤️ Монгол Залуус клубээс 2️⃣0️⃣2️⃣6️⃣оны 1️⃣1️⃣-р сарын 0️⃣7️⃣-ны өдөр Монгол Улсаас ХБНГУ- д шинээр ирж буй болоод Германд амьдарч, суралцаж ажилладаг залуучуудад зориулсан мэдээлэл, танин мэдэхүйн 🔹TH!NK POLITICAL🔹 эвент маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ арга хэмжээний хүрээнд Герман улсад амьдрах, суралцах, ажиллахтай холбоотой суурь мэдлэг, герман улсын нийгэм, улс төрийн тогтолцооны талаар мэдлэг солилцож, үр бүтээл дүүрэн байлаа. Хүрэлцэн ирж, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцсан илтгэгчид:
✨Сайн засаглал, нийтийн бодлогын магистр (DAAD) & ХБНГУ-ын Парламент дахь олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч (IPS) С.Анударь,
✨NRW муж Улсын гадаадын иргэдийн төлөөллийн УЗ-ийн гишүүн бөгөөд орлогч дарга, CDU намын гишүүн И.Оюун нартаа маш их баярлалаа. 🙂
Мөн Botschaft der Mongolei Монгол улсаас ХБНГУ- д суугаа элчин сайдын яамны Консулын хэлтсийн үйл ажиллагааны талаар залуучууддаа үнэ цэнтэй мэдээлэл хүргэсэн Консулын хэлтсийн дарга Э.Амирлан танд Монгол Залуус клубын зүгээс баярласан талархснаа илэрхийлье.

Мөн энэ арга хэмжээнд ирж, сонирхолтой яриа өрнүүлж танилцсан нийт залуучууддаа баярлалаа.😊

Дараагийн эвентээрээ удахгүй уулзацгаая! 🫶🏼

TH!NK POLITICAL арга хэмжээнийхээ хөтөлбөрийг танилцуулж байна. Маргааш баяртайгаар уулзацгаая. 🤩🌙
06/11/2026

TH!NK POLITICAL арга хэмжээнийхээ хөтөлбөрийг танилцуулж байна.
Маргааш баяртайгаар уулзацгаая. 🤩🌙

  эвентийн өдөр Botschaft der Mongolei консулын үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Цагаа аваад үйлчилгээгээ аваарай.
30/10/2026

эвентийн өдөр
Botschaft der Mongolei консулын үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
Цагаа аваад үйлчилгээгээ аваарай.

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, БААСАН гарагийн 15:30-18:30 цаг

2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, БЯМБА гарагийн 09:00-13:00 цаг

Хаяг: “Haus der Kulturen Düsseldorf” Yorckstraße 19-23, 40476

ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.

1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх
Итгэмжлэл гэрчлүүлэх цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/book/service/10/count/1/

2. Иргэний бүртгэл /Иргэний шинэчилсэн бүртгэл, Төрсний бүртгэл, Гэрлэсний бүртгэл/
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Хуульд заасан бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.
Иргэний бүртгэлийн цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/book/service/30/count/1/

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.

Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2026 оны 10 дугаар сарын 30

🇩🇪 TH!NK POLITICAL 🇲🇳Герман улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй болон шинээр ирээд удаагүй байгаа залуустаа зориулсан м...
29/10/2026

🇩🇪 TH!NK POLITICAL 🇲🇳
Герман улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй болон шинээр ирээд удаагүй байгаа залуустаа зориулсан мэдээлэл, танин мэдэхүйн тусгай арга хэмжээний болон #Хөтлөгчдийгөө танилцуулж байна. ✨
📌 :
🗓 Хэзээ: 2026 оны 11 сарын 07 (Бямба гараг)
⏰ Эхлэх цаг: 14 цаг
📍 Бүртгэл: https://forms.gle/uyg7nYdYP8dqUDYf9 бүртгүүлэхээ мартав аа.

💡 Арга хэмжээгээр:
✅ Герман улсад амьдрах, суралцах, ажиллах суурь мэдлэг
✅ Нийгэм, улс төрийн тогтолцооны талаарх туршлага, мэдлэг солилцоо
✅ Консулын хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл зэргийг та нартаа хүргэх болно.

🤝 Энэ үеэр „Монгол Залуус Клуб“-ийн үйл ажиллагаатай танилцаж, манай клубийн гишүүнээр элсэх боломжтой.

Шинэ залуустай танилцаж, туршлага солилцох боломжийг бүү алдаарай! 😊

🇩🇪 TH!NK POLITICAL🇲🇳Герман улсад шинээр ирээд удаагүй байгаа болон энд суралцаж, ажиллаж, амьдарч буй хүмүүсдээ зориулан...
18/10/2026

🇩🇪 TH!NK POLITICAL🇲🇳

Герман улсад шинээр ирээд удаагүй байгаа болон энд суралцаж, ажиллаж, амьдарч буй хүмүүсдээ зориулан мэдээлэл, танин мэдэхүйн тусгай уулзалт арга хэмжээг зохион байгуулах гэж байна! 🥳✨

Энэхүү арга хэмжээгээр:
✅ Герман улсад амьдрах, суралцах, ажиллахтай холбоотой суурь мэдлэг
✅ ХБНГУ-ын нийгэм, улс төрийн тогтолцооны талаарх мэдлэг солилцоо
✅ Консулын хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох болно.

🗓 Хэзээ: 2026 оны 11 сарын 07-ны 14 цаг
📍 Бүртгэл: https://forms.gle/i41bKh72cFMLfHGb7 холбоосоор ороод бүртгүүлээрэй! 🔗

🎵 DJ-ийн хөнгөн ая, хэмнэл
🍕 Tax Free + Хөнгөн зууш, уух зүйлс бэлэн!

„Монгол Залуус Клуб“-ийн үйл ажиллагаатай танилцаж, манай клубийн нэг хэсэг болох, гишүүнээр элсэх боломжтой. 🤝

💬 Арга хэмжээний дараа бүгдээрээ Дюсселдорф хотын Die echten Mongolen Restaurant -д хамтдаа амттай монгол хоолоо идэж, нэгэн оройг нөхөрлөл, халуун дулаан яриагаар дүүрэн өнгөрүүлцгээе! 🥟🍲🎤

Шинэ залуустай танилцаж, мэдлэг болон туршлагаа солилцох энэхүү боломжийг бүү алдаарай!
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 😊
Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй орно.

26/07/2026
26/07/2026

Маш гоё фестиваль болдог. Оролцоорой залуусаа 🤩

Монголдоо амарч буй залуусдаа энэхүү нэгдсэн чуулганд оролцохыг уриалж байна. 😊
26/07/2026

Монголдоо амарч буй залуусдаа энэхүү нэгдсэн чуулганд оролцохыг уриалж байна. 😊

“Хилийн Чанад дахь Монголчуудын Нэгдсэн Чуулга Уулзалт – 2026” болоход 4 хоног үлдлээ.

Та амжиж бүртгэлээ хийлгээрэй.🤗

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/rVoRiNHTz4xYvfWi7

19/07/2026

🇲🇳МОНГОЛ НААДАМ-2026🇲🇳

Adresse

Münster

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Монгол Залуус Клуб etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Kontaktieren Sie Die Organisation

Nachricht an Монгол Залуус Клуб senden:

Verknüpfungen

Teilen