Mongolian Community Sports Association in Australia

Mongolian Community Sports Association in Australia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Community Sports Association in Australia, Nonprofit Organization, 3/280 Lord Street, WA, Perth 6000, Perth.

The Mongolian Community Sport Association in Australia (MCSAA) promotes physical fitness, discipline, and unity among children through sports, while providing opportunities for them to participate in national-level sport competitions.

Congratulations M development league MBA champion.
22/03/2026

Congratulations M development league MBA champion.

Дэлгэр сайхан сэтгэлтэйДээл бүсэн гоёлтойДэлхий тэнийм баясгалантайДээдэс нялхаст бэлэгтэйХоймортоо нарны бурхадтайХажуу...
18/02/2026

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

🏀 Австрали дахь Монголчуудын спортын холбоо нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээн...
14/02/2026

🏀 Австрали дахь Монголчуудын спортын холбоо нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Австралийн холбооны улс дахь нийт Монголчуудын дунд “Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2026 оны 1 дүгээр сарын 24, 25 – ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

🏀 Энэхүү тэмцээнд тэмцээний баг тамирчид болон түүний хөгжөөн дэмжигч бүхий нийт 250 гаруй Монголчууд оролцлоо. Мөн Сидней, Брисбен, Мелбурн, Перт зэрэг хотуудаас сагсан бөмбөгийн 12 баг оролцлоо.

Тэмцээний ялагч: Эрэгтэй баг
🥇Алтан медаль, үнэ бүхий шагнал - RSW MCSAA
🥈Мөнгөн медаль, үнэ бүхий шагнал – TU Construction Group
🥉Хүрэл медаль, үнэ бүхий шагнал – T&S Iron Craft

Эмэгтэй баг
🥇Алтан медаль, үнэ бүхий шагнал - BTB Steelworks
🥈Мөнгөн медаль, үнэ бүхий шагнал – RSW LTD PTY
🥉Хүрэл медаль, үнэ бүхий шагнал – T&S Iron Craft

🏆Эрэгтэй шилдэг тоглогчоор Б.Болдбаатар, эмэгтэй шилдэг тоглогчоор BTB Steelworks багийн тамирчин О.Нандин-Эрдэнэ тус тус шалгарав.

🏀 Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн, зөвлөх Б.Баттүвшин, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Австрали дахь Монголчуудын спортын холбооны ерөнхийлөгч Г.Жаргалсайхан нар оролцож, нийт баг тамирчдад амжилт хүсэж, тэмцээнийг нээв. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Сity of Perth-ийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

🏀 Тэмцээний үеэр Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа элчин сайдын яамны мэргэжилтэн элчингийн үйлчилгээ үзүүлж ажиллав.

🏀 Монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор тэмцээний хаалтын ажиллагааг “Чарлыз” амьд хөгжмийн клубт зохион байгуулж, ялалтын баярыг тэмдэглэв.

🏀 Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: RedSteel Works LTD PTY байгууллага, дэмжигч байгууллагаар T&S IronCraft, Оюунлаг төв, Pixel Gaming Centre тус тус дэмжин ажиллалаа.

🏀 Австрали улсад ажиллаж, амьдарч буй нийт Монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх эрүүл, зөв дадалд уриалан дэмжих, багийн спортоор хичээллэх ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий энэхүү тэмцээнд ач холбогдол өгч оролцсон нийт баг тамирчин, хөгжөөн дэмжигчид, хамтран, дэмжин ажилласан байгууллагууд, зохион байгуулагч нар болоод элэг нэгт нийт Монголчууддаа талархал илэрхийлье!

Австрали дахь Монголчуудын спортын холбоо

#СагсанБөмбөг

26/01/2026

T.U Construction Group-ийн тамирчин: Өмнөх жилүүдийн тэмцээнүүдтэй харьцуулахад өргөн цар хүрээг хамарсан сайхан тоглолт боллоо.

#СагсанБөмбөг

26/01/2026

T&S Iron Craft багийн тамирчин н.Одбаяр: Миний хувьд хожих, хожигдох нь чухал бус байлаа. Хамгийн гол нь чанартай тоглолт хийж, memory-гоо сэргээлээ.

#СагсанБөмбөг

Тэмцээн маш өрсөлдөөнтэй, сайхан болж өндөрлөлөө, оролцсон болон байр эзэлсэн баг тамирчид даа баяр хүргэе. Шагнал гарду...
25/01/2026

Тэмцээн маш өрсөлдөөнтэй, сайхан болж өндөрлөлөө, оролцсон болон байр эзэлсэн баг тамирчид даа баяр хүргэе.
Шагнал гардуулах ажиллагаа (After party) 18:30 цагт “Чарлыз” амьд хөгжмийн клуб
509 Charles St, North Perth WA 6006-д болно.

Перт хотод амьдран суугаа нийт Монголчуудаа Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах арга хэмжээнд урьж байна.

Тус арга хэмжээнд амьд хөгжмийн хамтлаг тоглоно.

Жич: Насанд хүрээгүй хүн (хүүхэд) оруулахгүй шүү.. 🙂

24/01/2026

"Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийн үеэр буюу өнөөдөр 13-17 цагийн хооронд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад Суугаа Элчин Сайдын Яамны мэргэжилтэн, зөвлөх Б.Баттүвшин элчингийн үйлчилгээ үзүүлж байна.

Иймд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж үйчлүүлэхийг урьж байна.

📌Хаяг: Morley Sport & Recreation Centre, 12 Wellington Rd, Morley, Perth 6062
⏰Хугацаа: 13-17 цаг, 24 January, 2026

Melbourne хотын сагсан бөмбөгийн баг буюу T.U Group company-ийн тамирчид Перт хотод ирлээ.  Перт хотод тавтай морилно уу...
23/01/2026

Melbourne хотын сагсан бөмбөгийн баг буюу T.U Group company-ийн тамирчид Перт хотод ирлээ.

Перт хотод тавтай морилно уу.

Та бүхэндээ амжилт хүсье !

22/01/2026

Udriin mend sagsnii temtseeneer hool hj Sarah huvi hun Alban baiguullaga baival holbogdooroi.
Thanks

22/01/2026

Перт хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчууд та бүхнийг хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжихийг урьж байна.

⏰Хугацаа: 09:00 - 17:00, 24 - 25 January, 2026
📌Хаяг: Morley Sport & Recreation Centre, 12 Wellington Rd, Morley, Perth 6062

Австрали дахь Монголчуудын спортын холбоо

Австрали дахь Монголчуудын "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээний хуваарьтай танилцана уу.⏰Хугацаа: 09:00 - 17:...
19/01/2026

Австрали дахь Монголчуудын "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээний хуваарьтай танилцана уу.

⏰Хугацаа: 09:00 - 17:00, 24 - 25 January, 2026
📌Хаяг: Morley Sport & Recreation Centre, 12 Wellington Rd, Morley, Perth 6062

Австрали дахь Монголчуудын спортын холбоо

Энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр буюу 1 сарын 24-нд "Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийн үеэр Монгол Улсаа...
19/01/2026

Энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр буюу 1 сарын 24-нд "Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийн үеэр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад Суугаа Элчин Сайдын Яамны баг төлөөлөгчид хүрэлцэн ирж, элчингийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Иймд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж үйчлүүлэхийг урьж байна.

📌Хаяг: Morley Sport & Recreation Centre, 12 Wellington Rd, Morley, Perth 6062
⏰Хугацаа: 13-17 цаг, 24 January, 2026

Mongolian Embassy in Australia доорх зарыг нийтэлжээ.

Консулын үйлчилгээнд:

• Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны дахин бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл /Зөвхөн гэрлэлт бүртгэлийг хийх бөгөөд иргэний бүртгэлийн цахим системд бүртгэл баталгаажсаны дараа гэрлэлтийн гэрчилгээг Канберра хотноо хэвлэж, гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэх тул буцах шуудангийн дугтуйг баримт бичгийн хамт авч ирэх шаардлагатай/,
• Итгэмжлэл баталгаажуулалт /Зөвхөн иргэдийн https://consul.notary.mn/login цахим нотариатын системээр үйлдэж, гарын үсэг зурсан итгэмжлэл, хавсаргах баримт бичгийн хуулбар болон төлбөрийн баримтыг хүлээн авна/
• Төрсний бүртгэлийн материал хүлээн авах /Төрсний гэрчилгээ авах буцах шуудангийн дугтуйг авч ирэх шаардлагатай/
• Гадаад паспорт захиалгыг хүлээн авах,
• Австралийн хилээр хүүхэд авч гарах бичиг, зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны https://canberra.embassy.mn/category/232 цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

12 Wellington Rd, Morley WA 6062

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Address

3/280 Lord Street, WA, Perth 6000
Perth, WA
6060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Community Sports Association in Australia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share