01/10/2025
Thu, 2 Oct, 7:30pm - 9:15pm
ANU Film Group
Acton ACT, Australia
КАНБЕРРА ХОТНОО ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Тус ЭСЯ “АNU Film Group”-тэй хамтран 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 19.30 цагт “The Wolves Always Come at Night” киног Австралийн Үндэсний их сургуулийн кино театрт гаргаж, олон нийтийн хүртээл болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
Австралийн нэрт кино найруулагч Габриел Брадигийн найруулсан, Австрали, Герман, Монголын кино продакшнуудын хамтран бүтээсэн энэхүү кино нь хэд хэдэн олон улсын кино наадмын шилдэг баримтат киноны төрөлд өрсөлдсөн бөгөөд саяхан БНХАУ-ын Фужоу хотноо зохиогдсон 12 дахь удаагийн Golden Silk Road олон улсын кино наадмаас “Шилдэг баримтад кино” шагналыг хүртсэн. Түүнчлэн, Австрали Улс “The Wolves Always Come at Night” баримтад киног 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд албан ёсоор нэр дэвшүүлэхээр шийдвэрлээд байгаа болно.
Иймд Канберра хотноо оршин суугаа иргэн Та доорх холбоосоор орон бүртгүүлж, энэхүү баримтат киног үзэх боломжтойг мэдэгдэж байна.
https://events.humanitix.com/anu-film-group-screening-the-wolves-always-come-at-night
Хаяг: ANU Film Group, Cultural Centre, Kambri Precinct,
The Australian National University, Acton ACT 2601.
Batmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгМонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia